Ерөнхийлөгчийн цомын төлөөх 128 бөхийн барилдаан болно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан 29-нд болно

Монгол түмний үндэсний бахархал, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн түүхт ойд зориулсан «Ерөнхийлөгчийн цом»-ын төлөөх барилдаан болох тов гарлаа. Энэхүү чансаа өндөр, хүчтэнүүдийн эр бярыг шалгасан 128 бөхийн барилдаан 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол бөхийн өргөөнд ёслол төгөлдөр зохион байгуулагдах гэж байна.

Төрийн тэргүүний нэрэмжит энэхүү барилдаан нь бөхийн хорхойтнуудын жил бүр тэсэн ядан хүлээдэг томоохон арга хэмжээний нэг юм. Үе үеийн хүчтэнүүд энэхүү нэр хүндтэй цомыг гардахын төлөө хурд хүч, ухаанаа уралдуулж ирсэн түүхтэй бөгөөд өнгөрсөн жилүүдийн түрүү, үзүүрийн бөхчүүдийг танилцуулбал:

  • 2011 он: Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв.
  • 2012 он: Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарди Д.Рагчаа үзүүрлэв.
  • 2013 он: Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.
  • 2014 он: Улсын аварга С.Мөнхбат дахин түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв.
  • 2015 он: Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв.
  • 2016 он: Улсын харцага Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв.
  • 2017 он: Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэв.
  • 2018 он: Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв.
  • 2019 он: Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэв.
  • 2021 он: Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын гарди М.Бадарч үзүүрлэв.
  • 2022 он: Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын харцага Г.Бадрах үзүүрлэв.
  • 2023 он: Улсын начин Д.Амарсайхан түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.
  • 2024 он: Улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын заан Б.Серик үзүүрлэв.

Жил бүрийн төгсгөлд болдог уг барилдаан нь үндэсний бөхийн чансааг тодорхойлохоос гадна үзэгч олныг баясгасан сонирхолтой барилдаануудаар дүүрэн болдог. Та бүхнийг Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирж, хүчит бөхчүүдийнхээ уран мэх, эр бярыг шимтэн үзэхийг урьж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй