Эрүүл мэндийг цаг агаар шиг урьдчилан хэлдэг шинэ технологи

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эрүүл мэндийг цаг агаар шиг урьдчилан хэлдэг шинэ технологи

Хиймэл оюун ухааны шинэ боломж

Эрдэмтдийн үзэж буйгаар ойрын 10 жилийн дотор хүний эрүүл мэндийн асуудлыг цаг агаарын таамаг шиг урьдчилан хэлэх боломж бүрдэх аж. Жишээлбэл, «бороо орох магадлал 70%» гэж хэлдэгтэй адил ирээдүйд “зүрхний шигдээс болох магадлал 40%” гэх мэтчилэн эрсдэлийг тооцоолох боломжтой болох гэнэ.

«Delphi-2M» системийн онцлог

Энэхүү «Delphi-2M» нэртэй технологи 1200 гаруй өвчний эрсдэлийг тооцоолох чадвартай. Тодорхой өдөр, цаг хугацааг заахгүй ч эрсдэлийн хувийг таамаглаж, хүн өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж олгоно. Мөн эмнэлгүүд бүс нутгийн эрүүл мэндийн хэрэгцээг олон жилийн өмнөөс мэдэж, төлөвлөхөд тусална.

Судалгаанд тулгуурласан хөгжүүлэлт

«Delphi-2M» нь ChatGPT-тэй ижил төрлийн хиймэл оюун ухааны загвар дээр суурилсан. Анхны хөгжүүлэлтийг Их Британийн Биобанкны хүрээнд 400 мянга гаруй хүний эмнэлгийн түүх, амьдралын хэв маягийн мэдээлэлд тулгуурлан хийжээ. Дараа нь Данийн 1.9 сая хүний эрүүл мэндийн бүртгэл дээр туршиж үзэхэд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, зүрхний шигдээс, сепсис зэрэг өвчнийг оновчтой таамаглаж чадсан байна.

Ирээдүйн хөгжүүлэлт

Цаашид энэ системийг зураг, генетик, цусны шинжилгээ зэрэг илүү олон төрлийн мэдээлэлтэй уялдуулан, бүр нарийн таамаглал гаргадаг болгохоор хөгжүүлж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй