Малчид, тариаланчид болон иргэдийн анхааралд: Есдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Монгол-Алтайн уулархаг нутгаар нойтон цас орж, есдүгээр сарын 3-нд салхи ширүүсэж, шуурга дэгдэхийг анхааруулж байна.
2025 оны 9-р сарын 2-ны 20:00 цагаас 9-р сарын 3-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын мэдээгээр баруун бүс нутгаар үүлшинэ, бусад хэсгээр солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө баруун аймгийн баруун хойд болон зүүн аймгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо, аадар бороо орж, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно. Салхи баруун хойд нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад газраар баруунаас секундэд 6–11 метр, Алтайн уулархаг бүсээр өдөртөө 13–15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур шөнөдөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -4°С-аас +1°С, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон томоохон голын хөндүүдээр 0–5°С, говийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын талд 12–17°С, бусад нутгаар 5–10°С байна. Өдөртөө Монгол-Алтай болон Дархадын хотгорт 9–14°С, Хангай, Хөвсгөл, Завхан, Заг-Байдраг болон томоохон голын хөндүүдээр 15–20°С, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангад 26–31°С, бусад газраар 19–24°С дулаан байна.
Улаанбаатар хот орчимд үүл багасч, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4–9 метрийн хурдтай. Шөнөдөө 2–8°С, өдөртөө 21–23°С дулаан байна. Багануурт үүл багасч, бороо орохгүй, салхи баруунаас 5–10 м/с, шөнөдөө 3–5°С, өдөртөө 21–23°С дулаан байх бол Тэрэлжид үүл багасч, бороо орохгүй, салхи баруунаас 3–8 м/с, шөнөдөө 0–2°С, өдөртөө 18–20°С дулаан байна.
2025 оны 9-р сарын 4-8-ны урьдчилсан төлөвөөр 4-нд баруун болон говийн зарим нутгаар, төвийн баруун хойд хэсгээр, 5-нд баруун нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх хэсэг, говийн зарим газарт, 6-нд баруун нутгийн зүүн хэсэг, төв болон говийн зарим хэсэг, зүүн нутгийн хойд хэсэгт, 7-нд Хэнтийн уулс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, уулархаг газраар нойтон цас орно.
Салхи 9-р сарын 4-нд говь, тал, хээрийн бүсээр, 5–6-нд говь, тал нутгаар секундэд 14–16 метр хүртэл ширүүснэ. Агаарын температур 4-нд баруун нутгаар, 5-наас эхлэн ихэнх нутгаар сэрүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Завхан, Заг-Байдраг болон томоохон голын хөндүүдээр шөнөдөө -1–6°С, өдөртөө 6–11°С, говь болон Дорнод-Дарьгангын тал нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4–9°С, өдөртөө 16–21°С, говийн өмнөд хэсгээр шөнөдөө 10–15°С, өдөртөө 22–27°С, бусад нутгаар шөнөдөө 0–5°С, өдөртөө 10–15°С дулаан байна.