Италид, Европ тивийн хамгийн өндөр, идэвхтэй галт уул болох Этна дахин сэргэж, Сицилийн тэнгэр өөд асар том утааны багана хөөрлөө. Галт уулын дэлбэрэлт арлын оршин суугчид болон байгаль орчны мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.
Сицили арал дээр орших энэ галт уулын дэлбэрэлтийн үр дүнд хэдэн километр өндөрт хүрсэн өтгөн хар утаа тэнгэр лүү суунаглан гарсан байна. Харин халуун хайлмаг буюу лава нь одоогоор галт уулын бэлд орших «Арслангийн хөндий» гэх бүсээс цааш тархаагүй ажээ.
Мөн галт уулын нэг хэсэг болох кратерийн зарим хана нурж, хэлбэр дүрс нь өөрчлөгдсөн талаар мэргэжилтнүүд мэдээлж байна. Одоогоор онцгой байдал зарлагдаагүй ч орон нутгийн эрх баригчид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай бол нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлүүлэхэд бэлэн байгаа аж.
