“Евро-2025”-т Испанийн эмэгтэйчүүдийн шигшээ баг илүүрхэж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Евро-2025”-т Испанийн эмэгтэйчүүдийн шигшээ баг илүүрхэж байна

2025 оны долдугаар сарын 2-27-ны хооронд Швейцарь улсад үргэлжилж буй Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Испанийн шигшээ баг хүчтэй тоглолтоороо анхаарал татаж байна.

Хэсгийн шатны тоглолтууд ид өрнөж буй энэ үед “B” хэсэгт багтсан Испанийн баг Португалтай хийсэн эхний тоглолтдоо 5:0 харьцаагаар хожиж, дараа нь Бельгийн багийг 6:2-оор буулган авснаар тэмцээний хамгийн өндөр амжилттай эхлэл хийсэн шигшээ багуудын нэг болж байна.

Хоёр тоглолтын дараа нийт 11 гоолын зөрүүтэй, 6 оноотой болсон Испаничууд хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан хоёр дахь баг боллоо. Тэднээс өмнө Норвегийн шигшээ баг дараагийн шатны болзол хангасан юм.

2023 оны Дэлхийн аварга болсон Испанийн шигшээ баг энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртэх, цаашлаад түүхэндээ анх удаа түрүүлэх зорилготойгоор хүчтэй тоглолтууд үзүүлж буй нь спортын шинжээчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment