Фабрико Андраде Б.Энх-Оргилтой дахин тулалдах хүсэлтээ илэрхийллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Фабрико Андраде Б.Энх-Оргилтой дахин тулалдах хүсэлтээ илэрхийллээ

Холимог тулааны “ONE Championship” холбооны аварга асан, Бразилын тулаанч Фабрико Андраде Монголын тамирчин Б.Энх-Оргилтой “даагаа нэхэх” тулаан хийх сонирхлоо илэрхийлжээ.

Тэрбээр sportskeeda сайтад өгсөн ярилцлагадаа “Түүнтэй дахин тулалдана гэдэгт итгэлтэй байна. Би өмнөх тулаанаасаа илүү бэлтгэлтэй оролцох болно” хэмээн хэлсэн байна.

Андрадегийн хувийн мэдээлэл олны анхаарал татав

Ярилцлагад мөн түүний хувийн амьдралын талаар сонирхолтой мэдээлэл дурдагджээ. Фабрико Андраде орос найз бүсгүйтэй бөгөөд ОХУ-д амьдардаг аж. Хосууд анхны хүүхдээ хүлээж буйгаа хоёр долоо хоногийн өмнө цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Б.Энх-Оргил: Хэн ч ялж болно

Харин Б.Энх-Оргил спортын сэтгүүлч Ник Эткинстэй цахимаар хийсэн ярилцлагадаа өрсөлдөгчийнхөө талаар тайван байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “Бүгд түүнийг ялна гэж бодож байсан байх. Гэхдээ хүмүүсийн бодол надад хамаагүй. Тулааны спортод бэлтгэгдсэн хоёр тамирчин дэвжээнд гарсан бол хэн ч ялж болно” гэж онцолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй