FIBA Asia Cup 2025: Ираны шигшээ баг гайхалтай эргэн ирэлт хийж, хагас шигшээд Австралийн эсрэг тоглоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
FIBA Asia Cup 2025: Ираны шигшээ баг гайхалтай эргэн ирэлт хийж, хагас шигшээд Австралийн эсрэг тоглоно

Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Саудын Арабын Жедда хотод үргэлжилж байна. Шөвгийн наймын эхний хоёр тоглолт өндөрлөж, Иран болон Австралийн шигшээ багууд хагас шигшээд шалгараад байна.

Иран, Хятадын Тайваний шигшээ багуудын тоглолт тун сонирхолтой өрнөв. Эхний хагасад Хятадын Тайвань хурдан довтолгоо, нягт хамгаалалтаараа илүүрхэж 42:26 харьцаатай тэргүүлсэн. Гуравдугаар үед Иран онооны зөрүүг 12 болгож багасгасан бол шийдвэрлэх үед довтолгоо, хамгаалалтаа эрчимжүүлэн 15 онооны илүү авч 78:75-аар ялалт байгуулсан юм. Энэ тоглолтод Mohammad Amini 30 оноо, 11 самбар авч дабл-дабл хийж багаа тэргүүллээ.

Австралийн шигшээ баг Филиппиний эсрэг тоглолтод эхнээсээ илүүрхэж эхний хагасыг 48:28 харьцаатай дуусгасан бөгөөд үндсэн цагт 84:60-аар хожсон. Stephen Foxwell болон Jaylin Galloway тус бүр 15 оноо авч багийнхаа ялалтад чухал хувь нэмэр оруулсан.

Ийнхүү хагас шигшээд олон удаагийн аваргууд болох Иран, Австрали хоёр учраа таарч, үзэгчдийн анхаарлыг татах тоглолт өрнүүлэхээр боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй