Table of Contents
АНУ-д үргэлжилж буй FIFA Club World Cup 2025 тэмцээн шинэчилсэн бүтэц, хүчирхэг багуудын тоглолтоор дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнуудыг догдлуулж байна. Эхний тойргийн тоглолтуудын дүн, онооны байдлаас харахад Өмнөд Америкийн клубууд давамгайлж буйг харж болно.
С хэсэг
Benfica (Португал) болон Boca Juniors (Аргентин) багуудын тоглолт эхнээсээ ширүүн өрнөж, нийт 3 улаан хуудас гарсан нь тоглолтын халуухан уур амьсгалыг илтгэнэ.
- 21′ Miguel Merentiel (Boca)
- 27′ Rodrigo Battaglia (Boca)
- 45′ Ángel Di María (Benfica, пенальти)
- 84′ Nicolás Otamendi (Benfica)
Тоглолт 2:2 харьцаагаар өндөрлөсөн бол Boca-с Herrera, Figal нар, Benfica-с Belloti улаан хуудас авсан.
D хэсэг
Chelsea (Англи) эхний тоглолтдоо Los Angeles FC (АНУ)-г 2:0-ээр буулган авч, хэсгийн тэргүүллийг хуваалцав.
- 34′ Pedro Neto (Chelsea)
- 79′ Enzo Fernández (Chelsea)
Flamengo (Бразил) болон ES Tunis (Тунис)-ийн тоглолтод Бразилын баг мөн 2:0 харьцаатай хожил байгуулсан.
- 17′ Giorgian de Arrascaeta (Flamengo)
- 70′ Luiz Araújo (Flamengo)
Flamengo-ийн бүрэлдэхүүнд Jorginho тун чухал дамжуулалтаар гол үүрэг гүйцэтгэсэн.
E хэсэг
River Plate (Аргентин) Японы Urawa Red Diamonds-ийг 3:1-ээр хожсон.
- 12′ Facundo Colidio (River)
- 46′ Sebastián Driussi (River)
- 58′ Yūsuke Matsuo (Urawa, пенальти)
- 73′ Maximiliano Meza (River)
Inter Milan (Итали) болон Monterrey (Мексик)-ийн тоглолт 1:1 тэнцлээ.
- 25′ Sergio Ramos (Monterrey)
- 42′ Lautaro Martínez (Inter)
F хэсэг
Fluminense (Бразил) болон Borrusia Dortmund (Герман) багууд гоолгүй тэнцсэн нь хүч тэнцүү байсны илрэл байв.
Mamelodi Sundowns (Өмнөд Африк) 1:0-ээр Ulsan Hyundai (Солонгос)-г хожсон.
- 36′ Iqraam Rayners (Sundowns)
Дүгнэлт
FIFA Club World Cup 2025 тэмцээний эхний тойрогт Аргентин, Бразилын багууд өндөр оноо авснаар анхаарал татаж байна. Бүх тоглолтууд маш хурц, өрсөлдөөнтэй болж өнгөрсөн бөгөөд энэ жилийн тэмцээн Өмнөд Америкийн хөлбөмбөгийн клубүүдийн хэн болохыг дэлхий дахинд дахин харуулж байна.
2 комментария
Өмнөд Америкийн багууд үргэлж гоё довтолгоотой, догдлом тоглолт үзүүлдэг шүү!
Европын багууд ч хүчтэй л дээ, гэхдээ Бразил, Аргентины багууд гэнэтийн бэлэг барьж мэднэ!