Францын Үндэсний ассамблей 15-аас доош насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглох тухай хуулийн төслийг дэмжлээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, Үндэсний ассамблейн гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг дэмжсэн байна. Санал хураалтын явцад 116 депутат дэмжсэн санал өгсөн бол ердөө 23 депутат эсрэг байр суурьтай байжээ.
Энэхүү хуулийн төсөл нь цахим орчин дахь дээрэлхэлт болон өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд учирч буй эрсдэлүүдэд нийгэм даяар түгшиж буй асуудалд өгч буй хариу арга хэмжээ юм. Баримт бичигт зөвхөн нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийг хориглоод зогсохгүй, бусад платформд суурилуулсан “нийгмийн харилцааны функц”-үүдийг ашиглахыг мөн хязгаарлахаар тусгажээ.
Одоо уг хуулийн төслийг Сенатаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх бөгөөд үүний дараа эцсийн байдлаар батлуулахаар доод танхим руу буцаах юм байна.