FURIA ялалтаа бататгаж, The MongolZ  IEM Chengdu 2025 тэмцээнээс хасагдлаа

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
FURIA ялалтаа бататгаж, The MongolZ Chengdu-гаас гарлаа

Цахим спортын CS2 төрлийн “IEM Chengdu 2025” тэмцээн ид өрнөж, өнөөдөр шөвгийн наймын тоглолтууд явагдаж хагас шигшээд орох багууд тодров. Хэсгээ тэргүүлсэн багууд шууд дараагийн шат руу гарсан бол хоёр, гуравдугаар байр эзэлсэн багууд дахин өрсөлдсөх юм.

Монголын The MongolZ баг Бразилын FURIA багтай учраа тааран тоглолоо. Латвийн YEKINDAR болон Казахстаны залуу од molodoy нарыг нэгтгэсэн цагаасаа хойш FURIA гайхалтай өсөлтийг үзүүлж, бүр “Valve”-ийн дэлхийн чансааг тэргүүлээд амжсан.

Өмнөх есөн учраа тоглолтоос The MongolZ тавыг нь ялж байсан ч сүүлийн гурван тоглолт дараалан FURIA давамгайлсан бөгөөд энэ удаад ч өөрчлөгдсөнгүй.

FURIA баг 2–0 харьцаатай хожиж, хагас шигшээд шалгарсан ба molodoy энэ тоглолтын гол тоглогч байж, үзэгчдийг шуугиуллаа. Харин нөгөө талд Vitality баг Astralis-ийг буулган авч мөн хагас шигшээ рүү шалгарав.

Маргаашийн хагас шигшээ тоглолтын хуваарь:

  • Falcons 17:45 FURIA
  • MOUZ 14:30 Vitality

Тэмцээний тоглолтууд улам ширүүсэж, аваргын болохын төлөөх өрсөлдөөн оргилдоо хүрэхээр байна. Мөн The MongolZ баг энэ улиралд ивээн тэтгэгчдийн нэг болох 1xBet-той хамтран ажиллаж байгааг тэмцээний албан мэдээлэлд дурджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Джемей 7 ноября, 2025 - 17:03

The MongolZ сайхан тоглосон ч FURIA үнэхээр хүчтэй байлаа

Reply
Абай 7 ноября, 2025 - 17:15

Бидэнд энэ бол туршлага, дараагийн удаа заавал ялна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй