G-Dragon Парист болох тэргүүн хатагтайн сангийн гала тайзнаа гарна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
G-Dragon Парист болох тэргүүн хатагтайн сангийн гала тайзнаа гарна

Парисын “Шар зоосны гала”-д К-попын төлөөлөл нэмэгдэв

К-попын од G-Dragon болон “Stray Kids” хамтлаг Францын тэргүүн хатагтай Брижит Макроны харьяа “Fondation des Hôpitaux” сангаас зохион байгуулах буяны тоглолтод уригджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тэд 2026 оны нэгдүгээр сарын 22-нд Парисын “La Defense Arena”-д болох “Le Gala des Pieces Jaunes” тоглолтын оролцогчдын нэрсэд багтсан байна.

Дэлхийн одуудтай нэг тайзан дээр

Энэхүү арга хэмжээний бүрэлдэхүүнд дэлхийн поп од Кристина Агилера, A$AP Rocky нар мөн оролцохоор болжээ. Өмнөд Солонгосыг төлөөлөн оролцож буй уран бүтээлчдийн хувьд энэ тайз шинэ зүйл биш байна. “Stray Kids” 2024 онд уг тоглолтод оролцсон бол G-Dragon 2025 онд “Bigbang”-ийн Тэян, “Blackpink”-ийн Рөүз, BTS-ийн J-Hope нартай хамт тайзнаа гарч байсан талаар мэдээлжээ.

“Fondation des Hôpitaux” сангийн уламжлал, зорилго

“Fondation des Hôpitaux” сан нь 1989 оноос хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд, өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шар зоос” хандивын аяныг бараг жил бүр зохион байгуулж ирсэн юм. Харин 2023 оноос эхлэн олон улсын уран бүтээлчид оролцсон томоохон тоглолтуудыг тогтмолжуулж, тасалбарын орлогоор хандив төвлөрүүлэх хэлбэрийг өргөжүүлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй