Йордан улсын Амман хотноо энэ сарын 4–7-ны өдрүүдэд болсон хэйболын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Г.Ган-Орхон эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлж, алтан медаль хүртлээ.
Ингэснээр тэрбээр хэйболын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо.
Эмэгтэйчүүдийн ангилалд есөн орны 29 шилдэг тамирчин өрсөлдсөн бөгөөд Г.Ган-Орхон шигшээ тоглолтод Тайландын нэрт тамирчин Вараттан Сукриттанесийг ялсан нь тэмцээний гол сенсаац болсон юм.
Ташрамд хэлэхэд, Монголын тамирчдаас өмнө эрэгтэйчүүдийн ангилалд Э.Тэмүүжин хэйболын Азийн аваргын алтан медаль хүртэж байсан талаар Биеийн тамир, спортын улсын хороо мэдээллээ.