Г.Ганбаяр Словакийн лигт 100 дахь тоглолтоо хийлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Г.Ганбаяр Словакийн лигт 100 дахь тоглолтоо хийлээ

Монголын үндэсний шигшээ багийн довтлогч, Словакийн “КФС Комарно” клубийн тоглогч Ганболдын Ганбаяр лигийн 100 дахь тоглолтдоо оролцлоо.

Тэрбээр улирлын ээлжит тоглолтод “Скалиця”-гийн эсрэг талбайд 73 дахь минутад сэлгээгээр орж ирснээр энэхүү түүхэн амжилтыг бүртгүүлэв. Уг тоглолтод “Комарно” баг Элвис Машекигийн 57 дахь минутад оруулсан цор ганц гоолоор өрсөлдөгчөө ялж, улирлын анхны хожлоо авсан юм.

25 настай Г.Ганбаярын хувьд 2021 онд Унгарын “Пушкаш Академи”-гаас зээлээр Словакийн клубт ирснээр түүний энэ замнал эхэлж байв. Тэр цагаас хойш Словакийн дэвжээн дээр нийт 74 тоглолтод оролцож, 13 гоол оруулсан бөгөөд 2024 оноос албан ёсоор “Комарно”-гийн бүрэлдэхүүнд нэгджээ.

Мөн тэрээр Монголын шигшээ багт 2021 оноос хүчин зүтгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 14 тоглолтод оролцон, хоёр гоолын эзэн болоод байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй