Home УлстөрГ.Занданшатар: Намын нөхөд итгэл хүлээлгэсэн учраас Ерөнхий сайдад нэр дэвшсэн

Г.Занданшатар: Намын нөхөд итгэл хүлээлгэсэн учраас Ерөнхий сайдад нэр дэвшсэн

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Г.Занданшатар

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын томилгооны асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд түүнийг байцаан асууж, хариулт авсан байна. Тэрбээр нэр дэвших болсон шалтгаан болон цаашдын байр сууриа тайлбарлажээ.

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн хэлсэн онцлох зүйлс:

Төрийн албыг цомхон, чадварлаг болгоход анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Засгийн газрын нэршлийн тухайд: Монгол Улсын Засгийн газар байх нь ойлгомжтой. Муур ямар өнгөтэй байх нь чухал биш, хамгийн гол нь хулгана барьдаг байх ёстой. Тиймээс нэршил бус, ард түмэнд үр өгөөжтэй, ойр ажилладаг засгийн газар байх ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн батлагдсаны дараа нэршлийг танилцуулна гэжээ.

Яагаад Ерөнхий сайдад нэр дэвших болсон талаар тэрбээр дараах байдлаар тайлбарлав. 2019, 2023 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг амьдралд бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Цагийн байдал хүнд, улс төрийн зөрчилтэй, гадаад орчинд тодорхойгүй байдал давамгайлж буй энэ үед ухрах эрх байхгүй. Намын хамт олон мэдлэг боловсрол, ажлын туршлагыг үнэлж, “яв, зүтгэ” хэмээн итгэл хүлээлгэсэн учраас нэрээ татах эрх байгаагүй гэжээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг богино хугацаанд үр дүнтэй ажилласан гэж дүгнэсэн. Түүний хувийн үзэл бодлоор, Л.Оюун-Эрдэнэ сайн ажилласан бөгөөд эхлүүлсэн ажлууд нь цаашид үргэлжлэх ёстой гэж онцолсон байна.

УИХ-д суудалтай улс төрийн намуудтай одоогоор ярилцаагүй гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд томилогдоогүй байгаа нөхцөлд ийм яриа өрнөх боломжгүй. Харин томилогдвол намуудтай хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцэнэ. Монгол Улсын эрх ашгийн төлөө хэнтэй ч хамтрахад бэлэн, харин түүний эсрэг байвал хэнтэй ч тэмцэнэ гэж мэдэгджээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай 2012 оны хуультай холбогдуулан, анхны зорилго нь Монголын баялгийг хязгааргүй зарахыг хязгаарлахад чиглэсэн байсан боловч сонгуулийн жилтэй давхцаж, гишүүдийн популизм, улс төрийн шалтгаанаар анхны зарчим нь алдагдсан. Хууль хэрэгжээгүй, дараа нь хүчингүй болсон. Тиймээс өнөөдрийн гадаадын хөрөнгө оруулалтын бууралтад энэ хууль нөлөөлөөгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.