Английн Лондон хотноо энэ сарын 10-наас 16-ны хооронд зохион байгуулагдах шатрын багийн рапид болон блиц төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас Г.Занданшатар оролцохоор болжээ.
Тус тэмцээн нь гурав дахь удаагаа зохиогдож буй бөгөөд 60 орны баг оролцохоор бүртгүүлсэн байна. Шаардлагын дагуу баг бүр 6-9 тоглогчтой байх бөгөөд заавал нэг эмэгтэй шатарчин болон чансаа нь 2000-аас доош сонирхогчийн түвшний нэг тамирчин оролцох ёстой.
Монголын багийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч, AIM цолтой (Arena International Master) Г.Занданшатар ахалж, блиц төрөлд өрсөлдөх юм. Түүнд уг саналыг шигшээ багийн албанаас тавьсан байна.
Монгол Улсын багийг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од удирдаж буй бөгөөд багийн бүрэлдэхүүнд эмэгтэй их мастер Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, олон улсын мастер Г.Амартүвшин, М.Амилал, холбооны мастер С.Чингүүн, Д.Амарбат нар багтжээ.

2 комментария
Манай удирдагч шатрын тэмцээнд оролцож байгаа нь бахархмаар санагдаж байна
Амжилт хүсье! Монголчууд шатрын спортод улам амжилт гаргаасай