Г.Занданшатар: “Шинэ итгэл, эрс шинэтгэл” – Монгол Улсыг хүчирхэгжүүлэх 10 цогц реформ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ерөнхий сайд Г.Занданшатар Владивостокт айлчилж, Дорнын эдийн засгийн чуулгад оролцоно

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын зарим сайд нарын хамтаар Засгийн газрын эхний 100 хоногийн ажлын дүгнэлт болон ирэх таван жилийн үндсэн чиглэлийн концепцыг танилцууллаа.

100 хоногийн ололт амжилт

  • Өрийн дарамт буурсан: Fitch Ratings агентлаг Монгол Улсын үнэлгээг нэг ангиллаар ахиулж, өрийн дарамтыг бууруулсныг онцолсон.
  • 2.2 их наяд төгрөг хэмнэсэн: дарга нарын орон тоог цөөлөх, үр ашиггүй төслүүдийг зогсоох, нэг удаагийн зардлыг танах замаар төсвийн үрэлгэн байдлыг багасгав.
  • Эрдэнэс Тавантолгой шинэчлэгдсэн: онцгой дэглэм тогтоож, ашиг гурван дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 1.6 дахин өссөн.
  • Экспортын орлого өссөн: эхний хагас жилд экспортын орлого 5.4 тэрбум ам.доллар байсан бол есдүгээр сард 9.2 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болж өссөн.
  • Төрийн албаны шинэчлэл: агентлагийн удирдлагын тоог 54-өөр, газар хэлтсийн тоог 81-ээр бууруулж, «Данхар төр биш, чадварлаг төр» зарчим хэрэгжүүлэв.
  • Инфляц ба төсөв: 7-р сард 541 тэрбумын алдагдалтай байсан төсөв, 8-р сард 52 тэрбумын ашигтай гарсан.
  • Эрүүл мэнд, боловсрол: хөрөнгө оруулалт эрүүл мэндийн салбарт 5.5 дахин, боловсролын салбарт хоёр дахин өсөв.
  • Нийгмийн салбар: авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж, хар тамхитай тэмцэх тусгай алба байгуулагдав.

“Шинэ итгэл, эрс шинэтгэл” – 10 цогц реформ

Ирэх таван жилийн үндсэн чиглэл нь Монгол Улсыг 2026–2030 онд хүчирхэгжүүлэх зорилготой 10 шинэчлэлийг багтааж байна:

  1. Хүний хөгжлийн реформ
  2. Засаглалын реформ
  3. Эдийн засгийн бүтцийн шинэчлэл
  4. Татварын шинэчлэл
  5. Цахим шинэчлэл
  6. Ногоон хөгжил
  7. Эрчим хүчний шинэчлэл
  8. Хот, хөдөөгийн хөгжлийн шинэчлэл
  9. Хөдөө аж ахуйн шинэчлэл
  10. Үндэсний нэгдэл, үнэт зүйл

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлснээр, Монгол Улс 100 хоногийн хугацаанд эдийн засгаа тогтворжуулж, төсвийн шинэ жишгийг тогтоож чадсан. Харин цаашид “Шинэ итгэл, эрс шинэтгэл”-ийн хүрээнд шударга нийгэм, технологийн дэвшил, эдийн засгийн төрөлжилтөд тулгуурлан улс орныг дахин хүчирхэгжүүлэх зорилготой байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй