Home УлстөрГ.Занданшатар Засгийн газрын тамгаа гардан авч, Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа орлоо

Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардан авч, Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа орлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Г.Занданшатар

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Гомбожавын Занданшатар өнөөдөр Засгийн газрын тамгаа албан ёсоор гардан авлаа. Тамга гардуулах ёслолын үеэр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүнийг угтан авч, төрийн хүндэт бэлгэдэл болох тамгыг хүлээлгэн өгч, амжилт хүсэв.

Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ:
“Монгол Улсын хөгжлийн төлөөх их үйлсэд тань амжилт хүсье. ‘Алсын хараа-2050’ урт хугацааны хөгжлийн бодлогыг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ерөөжээ.

Харин шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар тамгыг хүлээн авах үеэр Ерөнхий сайд асанд хандан талархал илэрхийлж:
“‘Алсын хараа’, ‘Шинэ сэргэлтийн бодлого’ болон хөгжлийн мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, Монголын түүхэнд үлдэхүйц эрхэм гавьяа байгуулсан явдлыг онцлон тэмдэглэж, цаашдын ажилд нь амжилт хүсье” хэмээн мэдэгдэв.

Тамга гардуулах ёслолоор дамжин Монгол Улсын шинэ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа орж, шинэ бодлого, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.