Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Унгар Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Тус айлчлал нь Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-гийн урилгаар зохион байгуулагдаж буй бөгөөд 1978 оноос хойш Гадаад харилцааны сайдын түвшинд Монгол Улсаас хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, олон улсын харилцааны тодорхой асуудлаар санал солилцохоор төлөвлөсөн байна.
Монгол Улс болон Унгар Улс 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил хоёр орны дипломат харилцааны 75 жилийн ой тохиож буйгаараа түүхэн онцлогтой жил болж байна.
2 comments
Монгол Улс бусад оронтой дипломат харилцаатай байгаа нь сайн хэрэг. Энэ нь хөгжилд чухал ач холбогдолтой
Энэ айлчлалаар ямар тохиролцоо, тохиролцоонд хүрэх бол гэж бодож байна. Тэд улсдаа ашигтай байх болно гэж найдаж байна