“Гарри Поттер”-ын од Эмма Уотсон шинэ найз залуу болох тэрбумтан бизнесмэнтэй хамт байхдаа папарациудын дуранд өртжээ.

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эмма Уотсон

Алдарт “Гарри Поттер” киноны Гермиона Грейнджерийн дүрээр дэлхийд танигдсан Британийн жүжигчин Эмма Уотсон нөлөө бүхий гэр бүлээс гаралтай бизнесмэн залуутай романс үүсгэсэн бололтой. Хосууд олны хөл ихтэй газар буюу онгоцны буудал дээр нислэгээ хүлээж байхдаа бие биедээ халамжтай байгаа нь ажиглагдсан байна.

Тэдний зургийг “People” сэтгүүл нийтэлжээ. Гэрчүүдийн мэдээлснээр жүжигчин бүсгүй нэлээд тайван байсан бөгөөд найз залуугаа тэвэрч, үнсэж, эргэн тойрныхоо хүмүүсийг огт анзаарахгүй байгаа мэт харагджээ. Мөн тэднийг дараа нь ресторанд оройн хоол идэж байхад нь харсан бөгөөд хосууд бие бие рүүгээ харан инээмсэглэж байсан гэнэ.

Эммагийн шинэ хайртай залууг Мексикийн бизнесмэн Гонсало Хевиа Байллерес гэдэг. Тэрээр шоу бизнесийн хүрээний хүн биш ч бизнесийн салбартаа нэлээд нэр хүндтэй нэгэн юм. Байллерес бол хиймэл оюун ухаан, ложистикийн инновац болон стратегийн хөрөнгө оруулалтын төслүүдээр дагнасан HBeyond хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулагч бөгөөд удирдагч юм.

Эмма Уотсон тэрбумтан залуутай болзож байгаа нь ил боллоо

Түүнчлэн тэрээр Мексикийн хамгийн баян, нөлөө бүхий Байллересийн гэр бүлээс гаралтай. Бизнесмэн залуу хувийн амьдралаа ихэд нууцалдаг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн гардаггүй. Өмнө нь түүний нэр дуучин Белиндатай холбогдож байсан ч энэ мэдээлэл батлагдаагүй юм.

Сонирхолтой нь Уотсон болон Байллерес нарыг өмнө нь ч хамт байхыг харж байжээ. Мексикийн хэвлэлүүдийн мэдээлснээр тэд өнгөрсөн оны сүүлчээр Куршевель уулын цанын баазад хамт амарсан байна. Мөн дараа нь Пунта-Мита хойгийн эрэг дээр амарч байгаад харагджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй