Гэр хороололд орчин үеийн спорт цогцолбор нээгдлээ

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Гэр хороололд орчин үеийн спорт цогцолбор нээгдлээ

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд шинэ спорт цогцолбор баригдаж, улсын комисст хүлээлгэн өгснөөр иргэдийн хэрэглээнд орлоо.

2.1 га талбайг хамарсан уг иж бүрэн спортын цогцолборт:

  • Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай
  • 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай
  • Газрын теннисний хоёр талбай
  • Зургаан замтай гүйлтийн зам
  • Хүүхдийн тоглоомын талбай
  • Бялдаржуулах тоног төхөөрөмж бүхий хэсэг
  • Орчны гэрэлтүүлэг, тохижилтын ажлууд хийгджээ.

Энэхүү шинэ байгууламж ашиглалтад орсноор хүүхэд, залуус спортын төрөл бүрээр тогтмол хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бүрдэж байна.

Цогцолборын бүтээн байгуулалтыг “Аглут” ХХК гүйцэтгэсэн бол нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлжээ.

Гэр хороололд орчин үеийн спорт цогцолбор нээгдлээ
Гэр хороололд орчин үеийн спорт цогцолбор нээгдлээ
Гэр хороололд орчин үеийн спорт цогцолбор нээгдлээ
Гэр хороололд орчин үеийн спорт цогцолбор нээгдлээ
Гэр хороололд орчин үеийн спорт цогцолбор нээгдлээ

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Баялун 9 сар 11, 2025 - 16:09

Хүүхдүүд маань эрүүлээр спортоор хичээллэх боломжтой боллоо

Reply
Кобланчи 9 сар 11, 2025 - 16:25

Гэр хороололд ийм бүтээн байгуулалт нэмэгдэж байгаад сэтгэл хөдөлж байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй