Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст 2025 оны 5-р сарын 5-ны өдөр 19:14 цагийн орчимд “Хүүхэд унаж нас барсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиход таван настай Д гэх хүү аавынхаа гаднаас түгжиж гарсны дараа 15 давхраас унаж амиа алдсан гэмт хэрэг үйлдэгдсэн байсныг тогтоосон байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Эцэг эхчүүдийн анхаарал хяналт
Урин дулаан цаг ирж, хүмүүсийн хараа хяналт суларсан ийм цаг үед эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. Хүүхдүүдэд тавих хяналт нь хамгийн чухал бөгөөд энэ төрлийн харамсалтай осол болохоос урьдчилан сэргийлэхийн тулд аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагатай юм.