«Гэртээ ганцаараа» киноны од Маколей Калкин шүтэн бишрэгчиддээ хориг тавьжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Маколей Калкин

«Гэртээ ганцаараа» киноны од Маколей Калкин өөрийн аюулгүй байдал болон хувийн орон зайгаа хамгаалах үүднээс шүтэн бишрэгчиддээ зориулсан тусгай дүрэм боловсруулсан тухай Medee.news сайт New York Post-оос иш татан мэдээллээ.

Тэрээр хоолны ширээний ард сууж байхдаа эсвэл хүүхдүүдтэйгээ хамт явахдаа өөрт нь ойртохгүй байхыг хүссэн байна. Мөн бие засах газар руу явж байхад нь дагаж болохгүйг хатуу анхааруулжээ. Жүжигчин эр гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж байх үед нь ерөөсөө ойртохгүй байх нь «хамгийн зөв сонголт» гэдгийг онцолсон байна.

Маколей Калкин болон түүний эхнэр Бренда Сонг нар 4 настай Дакота, 3 настай Карсон гэх хоёр хүүхэдтэй юм. Олон нийтийн арга хэмжээнээс бусад үед шүтэн бишрэгчидтэйгээ харилцах харилцаагаа өөрөө хянах ёстой гэдгээ ухамсарласнаар ийнхүү хил хязгаар тогтоож эхэлсэн гэдгээ жүжигчин тайлбарлажээ.

Сануулахад, найруулагч Крис Коламбусын «Гэртээ ганцаараа» кино 1990 онд дэлгэцнээ гарч, бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон комеди төрлийн киногоор Гиннесийн амжилтын номд бүртгэгдсэн билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй