Home Эрүүл мэнд Гурван Гал эмнэлэг болон Абико Академи хамтран Японы “Baby Coaching” сургалтыг Монголд нэвтрүүлж эхэллээ

Гурван Гал эмнэлэг болон Абико Академи хамтран Японы “Baby Coaching” сургалтыг Монголд нэвтрүүлж эхэллээ

0 comments
“Baby Coaching”

Монголын анхны хувийн төрөх эмнэлэг болох Гурван Гал Нэгдсэн Эмнэлэг 15 жилийнхээ ойн хүрээнд Японы “Baby Coaching” хөтөлбөрийг Монголд албан ёсоор хэрэгжүүлэх эрхтэй Абико Академитэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэлээр дамжуулан жирэмсний тусламж үйлчилгээний чанарыг шинэ түвшинд хүргэж, эх, ураг хоёрын сэтгэл зүй, мэдрэмж, харилцааны ач холбогдлыг шинжлэх ухаанд суурилсан арга зүйгээр дэмжих зорилго тавьж байна.

Шинэ хамтын ажиллагааны хүрээнд жирэмсэн эхчүүдэд зориулсан “Baby Coaching” сургалт Монголд анх удаа Гурван Гал эмнэлгийн үйлчлүүлэгчдэд хүрэх гэж байна. Энэхүү сургалт нь эхийн жирэмсний үеийн сэтгэл хөдлөл, урагтайгаа харилцах мэдрэмж, хүүхэдтэйгээ анхны холбоо тогтоох нь тархины хөгжлийн эрт үе шаттай хэрхэн холбоотойг Японы мэргэжлийн сертификаттай багш нар заах юм.

Тус сургалт нь Японд 20 гаруй жилийн туршлагатай, судалгаанд суурилсан аргачлал бөгөөд жирэмсний үеэс эхлэн хүүхдийн сэтгэл зүй, тархины хөгжлийг урамшуулдаг. Хүний тархи төрсөн цагаасаа эрчимтэй хөгжиж, эхний 1000 хоногт буюу жирэмслэлтээс хоёр нас хүртэл мэдрэлийн сүлжээний 80 хувь нь бүрэлддэг. Энэ үед хүүхэд харсан, сонссон, мэдэрсэн бүх зүйлээ хүлээн авч, хэл яриа, хөдөлгөөн, сурах чадвар, сэтгэл хөдлөл зэрэг суурь чадварууд нь хөгжиж эхэлдэг.

Хэрэв энэ эмзэг үед эцэг эхийн оролцоо, анхаарал, халамж дутмаг байвал хүүхдийн суурь чадварууд бүрэн төлөвшихгүй байх эрсдэлтэй. Харин харилцаа, дэмжлэгтэй орчинд өссөн хүүхдүүдийн тархины синапс илүү хүчтэй холбогдож, тэд ирээдүйд хялбар суралцаж, тогтвортой сэтгэл зүйтэй, нийгмийн харилцаанд амжилт гаргах магадлал өндөр байдаг.

Абико Академи нь Японы “Baby Coaching Association”-тай хамтран 0–5 насны хүүхдийн хөгжлийн суурь үе шатанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх сургалтыг Монгол Улсад нэвтрүүлж буй нь хүүхдийн ирээдүйн боловсрол, зан төлөвт бодитой хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.