Home НийгэмГурван их үйл давхацсан энэ өдөр Ганданд Дүйнхорын хурал ёслол төгөлдөр болов

Гурван их үйл давхацсан энэ өдөр Ганданд Дүйнхорын хурал ёслол төгөлдөр болов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Буддагийн их хурал

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буюу Бурхан багшийн дүйчэн өдөр тохиож буйтай холбогдуулан Гандантэгчэнлин хийдийн Дэчэнгалаба дацангийн лам хуврагууд Дүйнхорын их хурлыг ёслол төгөлдөр хуралдлаа. Энэхүү өдөр нь Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрэлд хүрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван их үйл зэрэг давхацсан билгийн ерөөлт цаг учраас онцгой утга агуулгатайд тооцогддог.

Дүйнхорын хурал нь санскрит хэлээр “Калачакра” хэмээдэг бөгөөд “Цогт цагийн хүрдэн” гэсэн утгатай. Энэ нь ертөнцийн бүхий л үзэгдэл, юмс хэрхэн шүтэн барилдаж оршдог тухай гүн ухааны ойлголтыг тайлбарласан, тарнийн ёсны чухал номлол бөгөөд энэрэн нигүүлсэхүй, гэгээрэлд хүрэх замыг заадаг хурал юм. Дүйнхорын ном нь зөвхөн хувь хүний дотоод сэтгэлд амар амгаланг авчрах төдий бус, улс орон даяар энх амгалан тогтоох, цаг агаар тогтуун байх, өвчин тахал, дайсан хорлол арилгахын төлөө уншигддаг гэдгээрээ гүн утга агуулдаг.

Энэ өдөр хуралдсан Дүйнхорын номын ерөөлөөр хүн төрөлхтөн үйлийн үрийн гинжнээс ангижран, амар тайван, сэтгэлийн гэгээрэлд хүрч, эд баялаг дэлгэрэн, байгаль дэлхий аюул ослоос хамгаалагдан оршиж, Монгол төр, ард түмний заяа буян батжин бадрах болтугай хэмээн ерөөжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.