Сүүлчийн цас, анхны бороог хамтдаа угтаж байсан дурсамжит мөчүүдийг сэтгэлдээ тээж явдаг бүх хүмүүст зориулан Guys хамтлагийнхан нэгэн онцгой бэлэг барьжээ. 28 жилийн түүхэндээ анх удаа задгай талбайн тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж буй тэд 2017 онд гаргаж байсан “Good luck” дууныхаа клипийг шинэчилж, дахин олны хүртээл болголоо.
Анх 2017 онд “Good luck” дуу нь Монгол Улсын нэрийг олон улсад өндөрт өргөж яваа урлаг, спорт болон бусад салбарын алдартнуудаар дуугаа хамтран дуулуулж, дүрсжүүлсэн байдлаараа онцгойрч байсан билээ.
Харин энэ удаа тус хамтлаг дахин өөрчлөлт хийж, өнөө үеийн Монголынхоо нэрийг дэлхий дахинд таниулж, манлайлан гялалзаж яваа шинэ залуу алдартнуудаар “Good luck” дуугаа дуулуулан, клипээ шинээр бэлтгэн үзэгчдийн хүртээл болгосон байна.
Мөн Guys хамтлаг энэ сарын 31-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Сургууль минь баяртай” нэртэй задгай талбайн тоглолтоо хийхээр товлосон бөгөөд уг тоглолтын тасалбарыг Eventx.mn сайтаас авах боломжтой юм.
2 comments
Хуучин хувилбар ч гоё байсан, шинэ нь бүр ч гоё болжээ! Дуртай дууных нь шинэ өнгө таалагдлаа
Сонсох бүрт сэтгэл сэргээдэг дуу. Одоо клиптэй нь бүр илүү мэдрэмж төрүүлж байна