Home Спорт Гвардиола гэр бүлээ авч үлдэхийн тулд эхнэртээ амлалт өгчээ

Гвардиола гэр бүлээ авч үлдэхийн тулд эхнэртээ амлалт өгчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Гвардиола

“Манчестер Сити” багийн ахлах дасгалжуулагч Пеп Гвардиолагийн хувьд сүүлийн жил гаруйн хугацаа амаргүй сорилт, хүнд бэрх нөхцөл байдалтай тулгарсан он жилүүдийн нэг байв. Түүний дасгалжуулж буй баг Английн Премьер лиг болон Аваргуудын лигт амжилтгүй тоглолт үзүүлж, улирлын эхний хагаст хүссэн үр дүнгээ авч чадаагүй юм.

Гэвч спортын талбараас гадна, хувийн амьдрал нь ч тогтворгүй болж эхэлжээ. Түүний эхнэр Кристина Серра өнгөрсөн өвөл бага охины хамтаар Барселонд буцаж очиж, гэр бүлийн харилцаагаа цуцлуулах шийдвэр гаргасан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Хосууд 1994 онд танилцаж, 30 жил хамт амьдарсан ч сүүлийн үед гэр бүлээсээ хол амьдрах болсны улмаас харилцаа нь муудахад хүрчээ.

Салахад хүргэсэн гол шалтгаан нь Гвардиола “Манчестер Сити”-тэй 2027 он хүртэл гэрээгээ сунгасан явдалтай холбоотой гэж олон нийт үзэж байгаа. Учир нь тэрбээр өмнө нь гэрээ дуусмагц Барселонд эргэн очиж, гэр бүлээрээ амьдрах амлалт өгсөн байжээ. Гэвч багаа орхих боломжгүй гэж үзсэн Гвардиола гэрээгээ сунгаснаар, энэ нь Кристинагийн тэвчээрийг барсан бололтой.

Гэсэн хэдий ч тэр гэр бүлээ цуцлуулахгүйн тулд шаргуу оролдлого хийсэн. Улаан өндөгний баярын үеэр Гвардиола Барселонд очиж, эхнэртэйгээ гурван хоногийг хамтдаа өнгөрүүлж, долоо хоног бүр Барселон дахь гэртээ нэг шөнө заавал хамт хонох амлалт өгчээ. Үүний дараа эхнэр нь гэр бүлээ хадгалан үлдэх шийдвэр гаргасан байна.

Кристина Серра бол загвар зохион бүтээгч бөгөөд өөрийн “Serra Claret” гэх хувцасны брэндтэй. Гвардиола эхнэрийнхээ загварын брэндийг тогтмол өмсдөгөөрөө олны танил болсон.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.