Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар албан ёсоор томиллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Шадар сайдад Х.Ганхуягийг танилцуулж, томилох асуудлыг хэлэлцүүллээ.

Ерөнхий сайдын танилцуулга

Г.Занданшатар хэлэхдээ, “Х.Ганхуягийн мэргэжлийн туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанарыг нь үнэлж энэхүү хариуцлагатай албан тушаалд итгэл хүлээлгэн томилохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын сайд ард иргэдийн итгэлийг дааж, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх өндөр хариуцлагыг хүлээж ажиллах ёстой” хэмээн онцоллоо.

Тэрбээр мөн 2025 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 121 тоот албан бичгээр УИХ-д хүргүүлж, хариу авсны үндсэн дээр С.Амарсайханыг Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь Х.Ганхуягийг томилох асуудлыг танилцуулсан юм.

Томилгооны үйл явц

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдын захирамжийг чуулганы хуралдаанд танилцуулснаар томилгоо албан ёсоор хүчин төгөлдөр боллоо.

Үүний дараа УИХ-ын гишүүд шинэ Шадар сайдад хандан асуулт асууж, байр суурийг нь сонсож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй