Монгол Улсын үнэн зоригт харцага цолтой бөх Н.Золбоо «Хачиртай Бантан» нэртэй подкаст хөтөлж эхэлсэн нь бөхийн болон спортын хорхойтнуудын анхаарлыг татаж байна. Уг подкастын энэ бямба гарагт цацагдах шинэ дугаарт Монгол Улсын хүчит заан Б.Бат-Өлзий уригдан оролцсон тухай Н.Золбоо өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Н.Золбоогийн сэтгэгдэл
Н.Золбоо харцага шинэ дугаарын талаар сэтгэгдлээ хуваалцахдаа:
«Хагас сайн өдрийг хэр олон хүн хүлээж байна. «Хачиртай Бантан» подкастын зочноор Монгол Улсын хүчит заан Б.Бат-Өлзий уригдан оролцлоо. Мөн ч олон удаа таарч «алуулсан» даа. Бяр хүч тэсвэр тэвчээрийн туйл шүү дээ. Олон сайхан амжилт гаргаж Монгол түмнээ баясгаарай»
гэжээ. Тэрээр Б.Бат-Өлзийг бяр хүч, тэсвэр тэвчээрийн туйл хэмээн онцолж, бөхийн дэвжээн дээр олон удаа хүч үзэж байсныг нь ёжтойгоор дурдсан байна.
Өмнөх дугааруудад оролцсон бөхчүүд:
«Хачиртай Бантан» подкастад өмнө нь ч олон нэр хүндтэй бөхчүүд зочноор оролцож байсан нь тус подкастын онцлог юм. Үүнд:
- Улсын заан М.Лхагвагэрэл
- Улсын харцага Г.Ганхуяг
- Улсын заан Б.Серик
- Улсын заан Д.Анар
зэрэг хүчит бөхчүүд багтжээ. Бөх сонирхогчид энэ бямба гарагийн шинэ дугаарыг тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй.