Хагалгаанаас айсан эр 12 см урт төмөр савааг хоолойдоо 8 жил тээжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ван

Хятадад нэгэн эр хоолойндоо тээглэсэн 12 см урт төмөр саваатай найман жилийн турш амьдарсан бөгөөд саяхан л мэс заслын аргаар авахуулжээ. Энэ талаар SCMP мэдээлсэн байна.

Уг хэрэг Ляонин мужийн Далянь хотын төв эмнэлэгт хүргэгдсэн Ван овогтой эртэй холбоотой юм. Эмч нарын мэдээлснээр, төмөр саваа найман жилийн өмнө хоол идэж, согтууруулах ундаа хэрэглэж байх үед нь хоолойд нь оржээ. Тухайн үед эр өвдөлт мэдэрсэн ч амьсгалахад хүндрэл үүсээгүй тул үүнийг ноцтой зүйл гэж үзээгүй байна.

Тэр анх эмнэлэгт хандахад хүзүүг зүсэж хагалгаа хийх санал тавьсан ч мэс ажилбараас айсан учир зөвшөөрөөгүй аж. Түүнээс хойш үе үе таагүй мэдрэмж төрдөг байсан ч олон жилийн турш тэссээр иржээ.

Хэдэн долоо хоногийн өмнөөс байдал өөрчлөгдөж, өвдөлт тогтмол болж, юм залгих үед улам хүчтэй болсон тул Ван дахин эмчид үзүүлсэн байна.

Хагалгаанаас айсан эр 12 см урт төмөр савааг хоолойдоо 8 жил тээжээ

Шинжилгээний явцад эмч нар зөөлөн тагнай орчимд гаднын биет байгааг илрүүлжээ. Удаан хугацаанд байсан ч саваа ноцтой гэмтэл учруулаагүй бөгөөд дууны хөвч хэвийн ажиллаж, эргэн тойрны эдүүд харьцангуй бүтэн үлдсэн байв.

Өвчтөний хүсэлтийг харгалзан эмч нар хүзүү зүсэхгүйгээр амаар орж, бага зүслэгтэй мэс засал хийжээ. Ингэснээр 12 см урт төмөр савааг амжилттай авч чадсан байна.

Мэс засал хүндрэлгүй болсон бөгөөд хэдхэн хоногийн дараа түүнийг эмнэлгээс гаргажээ.

Энэ түүх цахим орчинд хурдан тарж, ийм том гаднын биеттэй хүн яаж ийм олон жил амьдарч чадсан юм бэ хэмээн хэрэглэгчид гайхширчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй