Хамгийн ховор “Покемон” карт түүхэн дээд үнээр зарагдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Покемон

Японы алдарт “Покемон” (Pocket Monster) ертөнцийн нэгэн ховор цуглуулгын карт Америкт болсон дуудлага худалдаагаар 16.5 сая ам.доллароор зарагдаж, шинэ дээд амжилт тогтоолоо. Энэхүү ховор эдлэлийн шинэ эзэмшигчээр Цагаан ордны харилцаа холбооны захирал асан Энтони Скарамуччигийн залгамжлагч тодорсон байна.

10,000 очир алмазтай алтан “Пикачу”

The Japan Times сонины мэдээлснээр, энэхүү үнэ нь зөвхөн “Покемон” брэнд төдийгүй дэлхийн нийт цуглуулгын картын зах зээл дэх хамгийн өндөр үнэ болжээ.

  • Түүх: Уг картыг өмнө нь 2021 онд АНУ-ын алдартай блогчин Логан Пол 5.3 сая доллароор худалдан авч байсан бөгөөд тухайн үедээ мөн рекорд тогтоож байв.
  • Хийц: Энэхүү лот нь цувралын гол дүр Пикачугийн дүрс бүхий цэвэр алтан кулон (зүүлт) юм. Үүнийг нийт 35 карат жинтэй, 10,000 ширхэг очир алмазаар инкрустаци хийж чимэглэсэн байна. Зүүлтийн бэхэлгээ нь мөн 6.5 каратын үнэт чулуугаар чимэглэгдсэн бөгөөд алтан гинжтэй аж.

Ховор байдлын үнэ цэнэ

Энэхүү карт нь 1998 онд ердөө 41 ширхэг үйлдвэрлэгдсэн хязгаарлагдмал цувралын нэг юм. Харьцуулбал, зөвхөн 2025 онд л гэхэд 75 тэрбум гаруй Покемон карт шинээр үйлдвэрлэгджээ. Харин дуудлага худалдаагаар зарагдсан энэхүү карт нь Professional Sports Authenticator (PSA) байгууллагаас хамгийн дээд үнэлгээ авсан цорын ганц хувь юм байна.

Покемон: Дэлхийг байлдан дагуулсан 30 жил

“Покемон” бол 1996 онд Nintendo компаниас гаргасан Японы поп соёлын хамгийн танигдсан брэндүүдийн нэг юм. Өдгөө “халаасны мангасууд” нь телевизийн олон ангит кино, анимэ, видео тоглоом болон компьютерын энтертайнмент ертөнцийн гол дүрүүд болжээ. Эш болон Пикачу нарын аяллын тухай өгүүлэх хүүхэлдэйн кино дэлхийн 192 улсад цацагдсан байдаг.

Покемон

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй