Хан боргоцойн эрүүл мэндэд үзүүлэх онцгой ач тус

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хан боргоцойн эрүүл мэндэд үзүүлэх онцгой ач холбогдол

Хан боргоцой нь эрүүл мэндэд тустай аминдэм, эрдэс бодисоор баялаг жимс бөгөөд ялангуяа витамин C-ийн өндөр агууламжтай гэдгээрээ онцлог. Энэ нь хүний дархлааг дэмжихээс гадна биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулах олон давуу талтай. Мөн хан боргоцойд уураг задлагч бромелин фермент агуулагддаг бөгөөд энэ нь хоол боловсруулах үйл явцыг дэмжиж, цусны даралтыг бууруулах, судасны хана дээр хуримтлагдсан өөх тосыг багасгах, цусны эргэлтийг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх зэрэгт тус болдог.

Түүнчлэн хан боргоцой нь биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулж, хаван бууруулах, гэдэс хямрах болон ходоод өвдөх үед тустай. Нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжихээс гадна арьсны нөсөө толбо, сэвхийг бүдгэрүүлэх нөлөөтэй. Их хэмжээний мах хэрэглэсний дараа хэдхэн зүсэм шинэхэн хан боргоцой идэхэд хоол шингээлтэд сайн нөлөөтэй байдаг. Түүнчлэн халуунд цангаа тайлж, хэвлийн хэсгийн хүнд оргих зовиурыг багасгах, хоол шингээх үйл ажиллагааг идэвхжүүлэх, шээс бага гарах зэрэг шинж тэмдгүүдэд эерэгээр нөлөөлнө.

Хан боргоцойн шүүс нь нэг төрлийн исгэлэн бодис агуулдаг бөгөөд энэ нь уурагтай нэгдэн хоолны шингээлтийг сайжруулдаг. Уг жимсийг эмчилгээний зорилгоор ч ашиглаж болдог. Жишээлбэл, бөөрний үрэвслийн үед хан боргоцойн зөөлөн эдийг ургамлын үндэстэй хамт чанаж өдөрт хэд хэдэн удаа ууж хэрэглэдэг. Мөн мөгөөрсөн хоолойн үрэвслийн үед жимсний зөөлөн эдийг зөгийн балтай хольж уух нь үр дүнтэй байдаг. Хоол шингээхэд тустай болгохын тулд хан боргоцойн шүүсийг шахаж өдөрт бага хэмжээгээр ууж болно. Гэдэс гүйлгэхээс сэргийлэх зорилгоор шинэхэн жимсийг түүхийгээр нь идвэл зохимжтой. Харин гэдэсний үрэвслийн үед навчийг нь чанаж, ууж хэрэглэх арга бий.

Гэхдээ аливаа жимс, ногоонд харшилтай хүмүүс хан боргоцой хэрэглэхээс өмнө болгоомжтой байх хэрэгтэй. Мөн түүхийгээр нь хэрэглэхийн өмнө давстай усанд хэсэг хугацаанд дэвтээх нь зүйтэй. Энэ нь жимсэнд агуулагддаг исгэлэн бодисыг саармагжуулж, илүү аюулгүй, үр дүнтэй болгодог.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment