Warner Bros. “Harry Potter and the Deathly Hallows” кино нээлтээ хийснээс хойш 14 жилийн дараа J. K. Rowling-ийн зохиолоос сэдэвлэсэн шинэ хувилбарыг олон нийтэд хүргэхээр болжээ. Энэ удаад HBO студи “хүү шидтэн”-ий түүхийг телевизийн цуврал хэлбэрээр бүтээж, Hogwarts дахь үйл явдлыг илүү дэлгэрэнгүй харуулахаар ажиллаж байна.
Шинэ цувралд зохиолын долоон ном тус бүрийг нэг улирал болгон дэлгэцнээ амилуулах бөгөөд 2026 оны Зул сарын баяраар үзэгчдэд хүрэхээр төлөвлөсөн байна. Ийнхүү өмнөх киноноос ялгаатайгаар үйл явдлыг илүү нарийвчилж, эх зохиолын агуулгыг бүрэн тусгах зорилт тавьжээ.
Жүжигчдийн бүрэлдэхүүний хувьд Warner Bros.-ын кинонд тоглосон бүрэлдэхүүнээс өөр, шинэ сонголтыг хийсэн байна. Насанд хүрсэн дүрүүдийг бүтээх жүжигчид харьцангуй залуу байгаагаараа онцлог бөгөөд энэ нь ном дээрх дүрүүдийн насны онцлогийг илүү баримталсантай холбоотой аж.
Цувралд оролцох жүжигчдийг өмнөх киноны уран бүтээлчидтэй харьцуулан танилцуулж байгаа бөгөөд зарим гол дүрүүд, тухайлбал Лорд Voldemort-ын дүрийг бүтээх жүжигчин одоогоор тодроогүй байна.