Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан нийт 32 мянган тонн буудайн үр бэлтгэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 22.1 мянган тонноор буурсан дүн болжээ.
Тариалалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг доорх байдлаар мэдээлсэн байна:
- Бул – 98.1% бэлэн
- Өргөн холбоо – 98.2%
- Үр тарианы үрлүүр – 93.4%
- Анжис – 95.2%
- Төмс, хүнсний ногооны үрлүүр – 97.6%
- Дугуйт трактор – 94.9%
- Сийрүүлэгч (бүх төрлийн) – 93.9%
- Гинжит трактор – 73.5%
Дээрх үзүүлэлтүүд нь хөрс боловсруулалт болон тариалалтын ажлыг зохион байгуулахад техник, үрийн бэлтгэл ямар түвшинд байгааг харуулж байгаа юм.