Home Нийгэм Хэнтий, Сэлэнгийн хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

Хэнтий, Сэлэнгийн хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Хэнтий, Сэлэнгийн хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр орон нутагт гарсан ойн болон хээрийн түймрүүдийг бүрэн унтрааж, хяналтдаа авчээ.

Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт тавдугаар сарын 8-ны өдөр гарсан ойн түймрийг тавдугаар сарын 13-ны өглөөний 08:00 цагт бүрэн унтраасан байна. Түймрийн голомтод Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Норовлин, Дадал, Батноров, Хэрлэн, Баян-Уул сумдын мэргэжлийн ангиуд хамтран ажилласан байна. Мөн орон нутгийн сайн дурын “Хан-Уул”, “Баянгол” нөхөрлөлүүд болон “Онон-Балж” байгалийн цогцолбор газрын төлөөлөл оролцжээ. Нийт 236 хүн, 29 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажилласан бөгөөд түймэрт урьдчилсан байдлаар 7300 орчим га талбай өртсөн байна.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ар шүрэн” гэх газарт энэ сарын 1-ний өдөр гарсан ойн түймрийг мөн бүрэн унтраасан бөгөөд тавдугаар сарын 13-ны 10:10 цагт орон нутагт хүлээлгэн өгсөн байна. Уг түймрийн үед Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Агаарын эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, мөн Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймгийн онцгой байдлын алба хаагчид, Цагааннуур сумын орон нутгийн иргэдээс бүрдсэн баг нийт 336 хүн, 33 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Урьдчилсан мэдээллээр энэ түймэр 26,562.9 га талбайг хамарсан гэж үзэж байна.


Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Соорхату 5 сар 13, 2025 - 12:08 pm

Азаар галыг унтрааж, хүн бэртэж гэмтээгүй байна

Reply
Тайчу 5 сар 13, 2025 - 12:47 pm

Эдгээр түймрээс болж байгаль дэлхий маш их хохирч байна…

Reply

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.