Home Нийгэм Хэнтийн нутагт болсон 4.7 магнитудын газар хөдлөлт иргэдэд мэдрэгдэв

Хэнтийн нутагт болсон 4.7 магнитудын газар хөдлөлт иргэдэд мэдрэгдэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
газар хөдлөлт

2025 оны тавдугаар сарын 8-ны оройн 22:23 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас баруун хойд зүгт 109 км, Батширээтээс баруун тийш 79 км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас зүүн хойд зүгт 76 км-ийн зайд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэр болон нийслэл Улаанбаатар хотод тодорхой хэмжээнд мэдрэгдсэн байна. Гэвч одоогийн байдлаар хүний амь нас, эд хөрөнгийн хохирол бүртгэгдээгүй бөгөөд урьдчилсан байдлаар ямар нэгэн ноцтой хохиролгүй хэмээн мэдээлжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр, 2025 он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Монгол Улсад нийт 12 удаа, 3.5–5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдээд байгаа нь манай улсын зарим бүс нутаг газар хөдлөлтийн идэвхтэй байгааг харуулж байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.