Хэвлэлүүд: Меган Маркл Netflix-ийг “сая сая ам.долларын” өрөнд үлдээжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Меган Маркл

Хайрт гүнж Меган Маркл өөрийн “As Ever” хүнсний бүтээгдэхүүний брэндтэй холбоотой хамтын ажиллагаанаас болж Netflix компанийг их хэмжээний алдагдалд оруулсан байна.

Энэ талаар “Page Six” хэвлэл мэдээллээ. Түүний “As Ever” брэнд болон Netflix-ийн түншлэл ердөө 11 сар үргэлжлээд дуусгавар болсон нь ийнхүү санхүүгийн хүнд цохилт болжээ. Уг брэнд нь түүний “Меганы хайраар” нэртэй шоу нэвтрүүлэгтэй зэрэгцэн зах зээлд гарсан боловч тус шоу гуравдугаар бүлгээрээ эргэж ирэхгүй нь тодорхой болоод байгаа юм.

“Netflix энэ гэрээнд сая саяар нь хөрөнгө оруулсан ч ямар ч үр ашиг хүртээгүй гэж бодож байна. Тэд зүгээр л алдагдал, өр төлбөрөө хүлээн зөвшөөрөөд орхихоос өөр аргагүй болсон” гэж тус компанийн ажилтан мэдэгджээ.

Мөн тэрээр шоу нэвтрүүлэг нь зогссон тохиолдолд стриминг үйлчилгээний компани уг брэндийг үргэлжлүүлэн хөгжүүлэх ямар ч утгагүй байсан гэдгийг онцолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй