Америкийн алдартай рэпэр, продюсер P.Diddy анх товлогдсон 6-р сарын 4-ний өдрөөс бараг сар хагасын өмнө буюу 2028 оны 4-р сарын 25-нд шоронгоос суллагдахаар болсон байна.
АНУ-ын Холбооны хорих ангийн товчооны (Federal Bureau of Prisons) мэдээллээс иш татан Page Six болон Medee.news агентлагууд энэ талаар мэдээллээ.
Түүний ялын хугацааг богиносгоход хар тамхины хамаарлаас ангижрах нөхөн сэргээх хөтөлбөрт хамрагдсан нь нөлөөлсөн байх магадлалтай аж. Уран бүтээлчийн төлөөлөгчийн хэлснээр P.Diddy “хөтөлбөртөө идэвхтэй хамрагдаж, засал авах үйл явцдаа нухацтай хандаж байгаа бөгөөд хувь хүний хөгжил, эерэг өөрчлөлтөд анхаарлаа хандуулж байгаа” гэнэ.
P.Diddy-гийн ялын хугацаа өмнө нь ч мөн өөрчлөгдөж байсан юм. 2025 оны 11-р сард тэрээр хорих ангийн дотоод журмыг зөрчиж, гар аргаар нэрсэн согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хориглосон гурвалсан утсан яриа хийсэн зэрэг шалтгаанаар суллагдах хугацаа нь 5-р сарын 8-наас 6-р сарын 4-н хүртэл хойшилж байжээ.
Өнгөрсөн 12-р сард рэпэр ялыг эргэн харах эсвэл хөнгөлөх хүсэлт бүхий давж заалдах гомдол гаргасан байна. Шүүхийн баримт бичигт прокурорын байгууллага түүний гэм бурууг бүрэн нотолж чадаагүй гэж дурдсан бөгөөд өмгөөлөгч нь оноосон ялыг хэт хатуу байна гэж үзжээ. Харин прокурорууд 2-р сард түүний давж заалдах гомдлыг эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн юм.