Хэвлэлүүд: Трамп Иран дахь ажиллагаа удахгүй дуусаж магадгүйг 12 дахь удаагаа сануулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 30-нд Ираны эсрэг явуулж буй “Эпик уур” (Epic Fury) нэртэй цэргийн ажиллагаа ойрын хугацаанд дуусч магадгүй гэсэн санааг гуравдугаар сар эхэлснээс хойш 12 дахь удаагаа илэрхийллээ. Энэ талаар Axios портал мэдээлэв.

Порталын үзэж буйгаар, энэ асуудлаарх Цагаан ордны мэдэгдлүүд хоорондоо зөрчилтэй байгаа бөгөөд АНУ-ын эрх баригчид уг мөргөлдөөн “удаан хугацааны дайн болж сунжрахгүй” гэдэгт иргэдээ итгүүлэхийг хичээж байна. Ираны эсрэг ажиллагаа тав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа нь Axios-ийн үнэлснээр, Америкийн ерөнхийлөгчийн анх дэвшүүлсэн “дөрвөөс таван долоо хоног” үргэлжилнэ гэсэн таамаглалтай нийцэж байгаа юм.

Гэвч Ойрх Дорнод дахь АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчдын тоо аль хэдийн 50 мянгаас давсан нь бүс нутаг дахь байлдааны ажиллагааг богино хугацаанд дуусгах боломжийг эргэлзээтэй болгож байна гэж Axios үзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй