HLTV шинэчлэлтээр The MongolZ хоёр байр ахиж 7-д орлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
cobrazera

HLTV-ийн багуудын шинэчилсэн чансаанд Монголын The MongolZ баг хоёр байр урагшилж, дэлхийн 7-р байранд бичигдлээ. Жагсаалтад тэд 280 оноотой орсон бөгөөд шилдэг аравт байр сууриа илүү баталгаажуулсан үзүүлэлт боллоо.

Энэ удаагийн шинэчлэлтээр эхний байрлалд Vitality (1000 оноо) хэвээр үлдсэн байна. Мөн FURIA 2-р байраа хадгалсан бол MOUZ нэг байр ахиж 3-т, Falcons нэг байр ухарч 4-т бичигджээ.

HLTV чансааны тухай (албан мэдээлэл):

  • HLTV Team Ranking нь 2015 оны 10 дугаар сараас нэвтрүүлсэн, оноонд суурилсан багийн эрэмбэ юм.
  • Чансаа нь багуудын тэмцээнүүд дээрх үр дүнг онооны системээр нэгтгэн тооцож, долоо хоног тутам шинэчлэгддэг зарчмаар нийтлэгддэг.

Зурагт буй HLTV ТОП-10 (оноо, өөрчлөлт)

  1. Vitality — 1000
  2. FURIA — 659
  3. MOUZ — 481 (+1)
  4. Falcons — 474 (-1)
  5. PARIVISION — 381 (+1)
  6. Spirit — 349 (-1)
  7. The MongolZ — 280 (+2)
  8. Natus Vincere — 260
  9. FaZe — 249 (-2)
  10. Aurora — 244 (+1)
HLTV шинэчлэлтээр The MongolZ хоёр байр ахиж 7-д орлоо

Тус баг олон улсын тэмцээнүүдэд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй