HLTV: The MongolZ Senzu-ийн шилжилтийн саналуудыг нээлттэй авч эхэлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
HLTV: The MongolZ Senzu-ийн шилжилтийн саналуудыг нээлттэй авч эхэлжээ

ULTI Agency-тай хамтран санал сонсохоор болов

HLTV.org-ийн мэдээлснээр Counter Strike-2 (CS2)-ын The MongolZ баг сэлгээнд байгаа “Senzu” буюу М.Азбаярыг авах сонирхолтой багуудын саналыг нээлттэйгээр хүлээн авахаар болжээ. 1xBet-ийн ивээн тэтгэлэгтэй тус баг тоглогчдын шилжилт хөдөлгөөний зуучлалын “ULTI Agency”-тай хамтран, боломжит саналуудыг сонсох зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Сэлгээнд шилжсэн хугацаа, хэлсэн тайлбар

19 настай М.Азбаяр 2025 оны аравдугаар сараас сэлгээний бүрэлдэхүүнд орсон. Тэр үедээ “тоглогчид болон удирдлагын хооронд нухацтай хэлэлцсэний дараа гэнэтийн байдлаар сэлгээнд шилжсэн” гэж мэдээлж байв.

Амжилтын үзүүлэлт ба олон улсын багт тоглох хүсэл

Тэрбээр өнгөрсөн улирлын төгсгөлийн шат, тэр дундаа Будапештын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй ч оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13 дугаарт бичигдсэн байна. Мөн 2025 онд “The MongolZ”-тойгоо өндөр зэрэглэлийн нэг тэмцээнд түрүүлж, гурван тэмцээнд дэд байр, таван тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилт гаргасан гэж мэдээлжээ.

Эх сурвалжуудын хэлснээр Senzu олон улсын багт тоглож замналаа үргэлжлүүлэх сонирхолтой бөгөөд тоглолтод богино хугацаанд эргэн ороход бэлэн байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй