Home Улстөр “Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” амжилттай болж ӨНДӨРЛӨЛӨӨ

“Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” амжилттай болж ӨНДӨРЛӨЛӨӨ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”

“Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” Булган аймгийн спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, хойд бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 700 орчим төлөөлөгчид оролцлоо.

Салбар хуралдаанаас гарсан санал зөвлөмжүүдийг бүсээс сонгогдсон Улсын Их хурлын гишүүдийн төлөөлөл Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд танилцууллаа. Мөн хуралдааны үеэр оролцогчид өөрсдийн тусгамдаж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийллээ. Ингэснээр “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого” хурдтай, тууштай хэрэгжих нөхцөл боломжийг олгоход ач холбогдол туйлын өндөр юм.

Монгол Улсын Засгийн Газрын ээлжит хуралдаанаар “Хойд бүсийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаанаас гарсан саналыг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Орхон аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийг Бүсийн жишиг лаборатори болгох,
12 жил гацсан 5000 оюутны хотхоны ТЭЗҮ-г шийдвэрлэх
Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг 2026 оны улсын төсөвт тусгах, Хөвсгөл-Эрдэнэтийг холбосон төмөр замыг ажил хэрэг болгох
Эрдэнэт медикал эмнэлгийг түшиглэн Хавдрын эмнэлэг байгуулах, “Эрдэнэт” үйлдвэрийн үр ашгийг Булган, Орхон аймагт жигд хуваарилах
Эгийн голын УЦС-ын нөлөөллийн бүсэд байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн асуудалд анхаарах
Мөрөн 4С ангиллын нисэх онгоцны буудлын ажлыг эрчимжүүлэх
Хөвсгөл аймагт ойн хаягдлыг ашиглан шахмал түлшний үйлдвэр байгуулах
Дархадын хотгорт хүрэхэд шаардлагатай гүүр давааны ажлын төсвийг шийдвэрлэх
”Шинэ Мөрөн” худалдааны төвийн түрээслэгчдэд дэмжлэг үзүүлэх
Гурилын гаалийн импортын татварыг яаралтай нэмэгдүүлэх
Малчдад чиглэсэн төрийн цогц бодлого хэрэгжүүлэх
Бүсийн удирдлага зохицуулалтын хуулийг шинэчлэх
Хойд бүсийн тээвэр логистикийн төвийг барьж байгуулах зэрэг санал хэллээ.
Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, малчин өрхийн хүүхдийн суралцах нөхцөл зэрэг асуудлыг хөндөв. Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар яригдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.

Хойд бүсийн Онцгой байдлын салбарт 678 сая төгрөгийн эрэн хайх, аврах ажиллагааны тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, Стандарт хэмжил зүйн газарт 593 сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж болон Цахим хөгжил харилцааны холбооны салбарт тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр тогтоолын төсөлд дурдсан эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, төрийн болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, аймаг, орон нутгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, монгол орныг гадаад улсад сурталчлах, жуулчдыг татах хөшүүрэг бүхий аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлвэрийн дэд бүс бий болно гэж үзэж байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.