Холимог тулааны дэлхийн чансаа шинэчлэгдэж, Б.Алтанчимэг шилдэг аравт багтлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Алтанчимэг

Олон улсын холимог тулааны холбооноос (IMMAF) 2026 оны чансааг шинэчлэн зарлахад Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Алтанчимэг залуучуудын ангилалд дэлхийн шилдэг тулаанчдын жагсаалтын 7 дугаар байрт эрэмбэлэгдлээ. “One Team Fighting Center”-ээр овоглогддог түүний энэхүү амжилт нь сүүлийн хоёр жилийн турш олон улсын дэвжээнд үзүүлсэн тогтмол амжилтынх нь үр дүн юм.

Б.Алтанчимэгийн гаргасан томоохон амжилтуудыг дурдвал:

  • 2025 он: Залуучуудын ДАШТ-ий алтан медаль;
  • 2024 он: Залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль;
  • Тивийн хэмжээнд: 2024 оны насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

Эмэгтэйчүүдийн чансааг сонирхогчийн түвшинд 16 ялалттай, нэг ч ялагдалгүй (16-0-0) яваа Украины алдарт тамирчин, дэлхийн олон удаагийн аварга Мария Клейн тэргүүлсэн байна. Чансааны хоёрдугаар байрт Польшийн тамирчин Юлия Глаз бичигджээ. Манай тамирчны хувьд ийнхүү дэлхийн чансааны долоодугаарт эрэмбэлэгдсэн нь Монголын холимог тулааны спорт залуу үеийнхний дунд эрчтэй хөгжиж, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц болсныг баталж байна.

Б.Алтанчимэг

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй