Холливудын оддын гэрийг насанд хүрээгүй хулгайчид онилов: Брэд Питт ч өртөв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Холливудын оддын гэрийг насанд хүрээгүй хулгайчид онилов: Брэд Питт ч өртөв

АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод сүүлийн хоёр сарын хугацаанд хэд хэдэн алдартны гэрт хулгайн хэрэг дараалан гарч, Холливудын тансаг хорооллуудыг сэрдхийлгэж байна.

Тухайлбал, зургаадугаар сарын 25-нд жүжигчин Брэд Питтийн тансаг харшид гэмт этгээдүүд нэвтэрч, ихээхэн хохирол учруулжээ. Лос-Анжелесийн Цагдаагийн газрын дарга Жим Макдоннелл өнөөдөр мэдэгдэхдээ, хэргийг үйлдсэн дөрвөн этгээдийг баривчилсан гэв. Тэдний нас 16-18 хооронд бөгөөд насанд хүрээгүй учир хуулийн дагуу хүнд ял ногдуулах боломж хязгаартай аж.

Макдоннеллын мэдээлснээр:

“Нүүрэндээ багтай этгээдүүд хашааг давж, шилэн цонхыг хагалан орсон. Байшинд нэвтэрсний дараа эд зүйлс хулгайлж, хэргийн газраас зугтсан” гэжээ.

Хулгай Брэд Питт “F1” киноны зураг авалтаар явсан үед болсон байна.

Энэ хулгайн бүлэглэл зөвхөн Брэд Питтээр хязгаарлагдаагүй бөгөөд жүжигчин Николь Кидман, Остин Батлер, Францын хөлбөмбөгчин Оливье Жиру нарын гэр ч өртжээ.

Мөрдөгчдийн үзэж буйгаар, гэмт этгээдүүд алдартнуудын сошиал хаягийг ашиглан тэдний байрлал, хэзээ гэртээ байхгүйг олж тогтоон, завсар хооронд нь хулгай үйлддэг байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй