Мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна цолтон Хоошёорюү С.Бямбасүрэн энэ оны нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж, их аваргын зиндаанд хүрсэн билээ. Тэрбээр цол хүртсэнээсээ хойш анх удаа Монголдоо ирж, аваргын мялаалга найраа өчигдөр (2025.10.01) хийсэн байна.
Энэхүү арга хэмжээний үеэр “UB group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар өөрийн хэрэгжүүлж буй төслөөс Хоошёорюү С.Бямбасүрэнд 3 тэрбум төгрөгийн үнэтэй хаус бэлэг болгон гардуулжээ.
