Home Эрүүл мэнд ХӨСҮТ: Менингококкт халдвараар өвдсөн хүүхэд бүрэн эдгэжээ

ХӨСҮТ: Менингококкт халдвараар өвдсөн хүүхэд бүрэн эдгэжээ

0 comments
Менингококк

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд менингококкт халдвараар өвчилсөн нэг настай хүүхдийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан талаар албаныхан мэдээллээ. Тухайн халдварын сэжигтэй тохиолдол нь 2025 оны 5-р сарын 6-ны 21:00 цагт бүртгэгдэн, батлагдсан билээ.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д нэг хүүхэд уг халдвараар эмчлүүлж байгаа бөгөөд эмч нарын мэдээлж буйгаар биеийн байдал нь тогтворжиж, сайжирч байгаа аж. Уг тохиолдол нь Нийслэлийн Чингэлтэй дүүргээс гаралтай дөрвөн настай хүүхэд бөгөөд халдвар 2025 оны 5-р сарын 22-нд албан ёсоор батлагдсан юм.

Хүүхэд үнсэхээс татгалзах хэрэгтэй

Менингококкт халдвар нь хамгийн аюултай хэлбэр болох менингококцеми буюу цахилгаан менингитийг үүсгэдэг бөгөөд энэ нь агаар дуслын замаар, шүлсээр дамжин халдварладаг. ХӨСҮТ-ийн эмч нар:

Хүүхдийг үнсэхгүй байх нь хамгийн чухал урьдчилан сэргийлэлт” хэмээн анхааруулж байна.

Судалгаанаас харахад, тохиолдлын 80-85 хувь нь 4 хүртэлх насны хүүхдүүдэд илэрдэг бөгөөд халдварын үед 38-40 хэм хүртэл гэнэт халуурч, шоконд орох аюултай.

Нас баралт, андуурал ба хожуу хандалт

2025 он гарсаар Налайхад нэг тохиолдол бүртгэгдэж, хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач Ч.Уртнасан анхааруулахдаа:

  • “Менингококкт халдвар нянгаар үүсдэг бөгөөд шинж тэмдэг 12-16 цагийн дотор хурдан илэрдэг.
  • Эмчилгээ хожимдвол өвчин хурдан хүндэрч, эндэгдэлд хүрдэг.
  • Эцэг эхчүүд ихэвчлэн ханиадтай андуурч, хүндэрсний дараа л эмнэлэгт ханддаг нь асуудал үүсгэдэг.

Тэрээр мөн:

  • Тууралт ихэвчлэн хөлнөөс улаан толботойгоор гардаг
  • Хүүхэд гэрэл, дуу чимээнд мэдрэг болох, толгой хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдгийг анхаарч, яаралтай эмнэлэгт хандах ёстойг тодотгосон.

Гадаад орчинд нян амьдрах чадваргүй

Менингококкт нян нь:

  • Тасалгааны дулаанд 1-3 цаг
  • Нарны гэрэлд 2-8 цаг
  • Ариутгагч бодист 1-2 минутын дотор үхдэг

Иймээс гэртээ тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийх, нянгийн халдвар тархаахаас сэргийлэх нь хамгийн чухал гэж зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.