Ховд аймаг экспортын махны шинжилгээг орон нутагтаа хийдэг анхны аймаг боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатар хотод нэг кг үхрийн цул мах дунджаар 24,586 төгрөгт хүрчээ

Монгол Улсын 21 аймгийн дундаас Ховд аймаг анх удаа экспортын зориулалттай махыг орон нутагтаа шинжилдэг боллоо. Өмнө нь гадаад зах зээлд гаргах мах болон махан бүтээгдэхүүний дээжийг Улаанбаатар хот руу илгээж, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлдэг байсан бөгөөд энэ үйл явц нийтдээ 14 хоног зарцуулдаг байжээ. Харин одоо баруун бүсээс Иран, Хятад зэрэг улс руу гаргах махыг ердөө 3 хоногийн дотор орон нутагтаа шинжилж дуусгах боломж бүрдсэн байна.

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийг Дэлхийн банкны 400 сая төгрөгийн санхүүжилтээр засварлаж, нэмэлтээр 200 сая төгрөгийн үнэтэй орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулжээ. Үүний үр дүнд гоц халдварт өвчнийг илрүүлэх, ПГУ-ын шинжилгээ хийх бүрэн боломжтой болсон бөгөөд лаборатори нь нян судлал, ийлдэс судлал, микробиологи, шимэгч судлал гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүрдэж байна.

Мөн тус аймгийн 17 сумын мал эмнэлэг өнгөрсөн нэг жилийн хугацаанд сүү, маханд анхан шатны шинжилгээ хийж эхэлсэн нь орон нутгийн хүнсний аюулгүй байдал, экспортын чанарын хяналтыг сайжруулах чухал алхам боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй