Хөвсгөл аймагт 4.3 магнитудын газар хөдлөлт болжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
газар хөдлөлт

2025 оны зургаадугаар сарын 11-ний өдөр 14:22 цагт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс баруун урд зүгт 64 км-ийн зайд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай албаныхан мэдээллээ.

Газар хөдлөлт нь мөн Цагаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 51 км, Цэцэрлэг сумын төвөөс зүүн хойд зүгт 52 км-ийн зайд байрлах бүс нутагт мэдрэгдсэн байна. Одоогоор хохирлын талаарх мэдээлэл гараагүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд газар хөдлөлтийн ул мөр, нөлөөллийг тодорхойлохоор ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment