Table of Contents
Хүү сураггүй болсон нөхцөл байдал
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутагт хоёр настай хүү төөрсөн тухай дуудлага энэ сарын 17-ны өдрийн 16:55 цагт Онцгой байдлын газарт иржээ. Иргэн Ц мод бэлтгэлийн ажил хийж байх үедээ хүүгээ машинд унтуулсан бөгөөд эцэг эх нь түр холдсон хугацаанд хүү сураггүй болсон байна.
Эрлийн ажиллагаанд орон нутгийн иргэд нэгдэв
Хүүг хайх ажиллагаанд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид орон нутгийн удирдлагууд, иргэдтэй хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар 210 гаруй иргэн, төрийн албан хаагч, 38 автомашин, хоёр мотоцикл, дөрвөн морьтойгоор 4–5 км-ийн радиуст самналт хийж байгаа талаар мэдээлэв.
Дэмжлэг ирж байна
Мөн аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхийн удирдсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг тус суманд ирж, эрэлд нэгдэж байгаа бөгөөд Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын баг эрэлч нохойтойгоор ажиллах зорилгоор хөдөлсөн байна.
Эрлийн ажиллагаа үргэлжилж байна
Хоёр настай хүүг олох хүртэл эрлийн ажиллагаа зогсолтгүй үргэлжлэх бөгөөд шинэ мэдээллийг Онцгой байдлын газраас тухай бүр олон нийтэд мэдээлэхээр болжээ.