Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Хором талын–Их хар” гэх газар ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг ОБЕГ 2025 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 16:20 цагт хүлээн авчээ. Уг газар нь сумын төвөөс урд зүгт 150 км, Хатгал тосгоноос баруун хойд зүгт 50 км-ийн зайд байрладаг байна.
Түймрийн дуудлага ирсний дараа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийн алба хаагчид, Улаан-Уул сумын Шивлэг багийн Засаг дарга болон “Улаан Тайг” тусгай хамгаалалттай газрын хамт олон унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Тэд есдүгээр сарын 25-ны өдрийн 13:12 цагийн байдлаар түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Урьдчилсан тооцоогоор түймэрт нийт 360 га талбай өртсөн гэж ОБЕГ мэдээлэв.