Хөвсгөл аймгийн Тариалан суманд есөн хоногийн өмнө сураггүй болсон хоёр настай хүүгийн цогцсыг эрлийн баг олжээ. Түүнийг хамгийн сүүлд алга болсон газраас 3–4 км зайтай хэсэгт бүрэн бүтэн байдлаар илрүүлсэн байна.
Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэхдээ: “Хүүгийн цогцсыг олсон нь үнэн” хэмээн баталлаа. Одоогоор хэргийн газарт цагдаагийн хамгаалалт тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.